Мэтгэлцээний тэмцээн зохион байгууллаа
Монгол Улсад анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсан баярт өдөр буюу БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан нийт 76 өдөр хуралдаж 1992 оны энэ өдөр Монгол Улсын 4 дэх Үндсэн хуулийг баталж байсны 31 жилийн ой, Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж, ур ухаанаа уралдуулан харилцан үндэслэл бүхий мэдээлэл солилцох замаар мэтгэлцэх ур чадвараа сорилоо. Тухайн тэмцээнд нийт 8 баг, тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, “Дино” баг тэргүүн байр, “Сүлд” баг дэд байрыг тус тус эзэллээ.
#Оносон Үг ДарсанТамганаас Хүчтэй
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах баг