АЛТАН ХОНХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн “Сургалт, сурталчилгаа, судалгаа шинжилгээний баг”-ийн нэрэмжит сарын аяны хүрээнд “АЛТАН ХОНХ” тэмцээнийг тус шүүхийн 90 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан шүүхийн томоохон үйл явдлууд болон түүхэн асуултуудаар 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд зохион байгууллаа. Тэмцээний “Тэргүүн байр”-ыг Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу эзэлж түүнд дурсгалын зүйл хадгалуулав. Ухаан хурц мэргэн, сэтгэл амар амгалан байг.
Шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах баг