Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шүүх албадан ирүүлнэ
Захирамжийн дугаар: 132/ШЗ2023/00144
Шийдвэрийн төлөв: Хүчинтэй
2023.02.25 Процессын тойм №2
Б.А нь С.Л-д холбогдуулан 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Шүүх Б.А-ын нэхэмжлэлийг С.Л-д гардуулахаар С.Л-ийг шүүхийн мэдэгдэх хуудсаар удаа дараа дуудсан.
Хариуцагч С.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй.
Хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлэх бүртээ шүүхэд дуудсан цагт ирэхгүй бол Цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэх талаар мэдэгдэж байсан.
Гэвч хариуцагч С.Л нь мэдэгдэх хуудсыг удаа дараа хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй.
Иймд шүүхээс хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гаргаж түүнийг албадан ирүүлэх ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасан байна.
Хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй юм.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр