Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

Шүүх нүүдлэн ажиллалаа

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн Тэшиг сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтын эхэнд иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлж, дараа нь “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгчийн туслах Ц.Мичидмаа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн  А.Дөлгөөн, жолооч  Д.Авирмэд нар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Тэшиг сумд нүүдэллэн ажиллалаа.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Тэшиг сумын иргэдэд холбогдох 3 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, шүүхийн даалгавар гүйцэтгэх, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

Булган аймаг  дахь шүүхийн  тамгын  газар

Related Articles

Back to top button