Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр зарлигаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Донийн Отгонбаатар шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021.01.28-ны өдөр Булган аймаг дахь шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд мөн Өвөрхангай аймаг дахь шүүхийн шүүгч Ц.Дагиймаа Б.Сарантуяа нар оролцлоо.
Шинээр томилогдсон шүүгч Д.Отгонбаатарын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд нар баяр хүргэж үг хэлэв.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг