Мэдээ, мэдээлэлЦаг үеийн мэдээ
ХАМТЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газраас хамтран Хамтын ажиллагаа уулзалт-ярилцлага зохион байгуулав. Уг арга хэмжээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагууд, ахлах албан тушаалтнууд болон мөрдөгч нар, Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов.
Уулзалт-ярилцлагын үеэр Шүүхийн захиргааны байгууллагаас бусад байгууллагуудтай хамтран ажиллах асуудал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл танилцуулж, цаашид хамтран ажиллахад анхаарах зүйлс болон хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хангах, шүүн таслах үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх, хууль, журмын хэрэглээнд зөрүүтэй асуудлуудын талаар санал бодлоо солилцож тодорхой үр дүнд хүрлээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг