Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

Мэдээлэл

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, тамгын газарт  ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тамгын газрын дарга С.Билгүүн, хууль зүйн асуудал хариуцсан референт Ц.Ижилмөрөн,  жолооч Н.Мөнхсайхан нар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны тайлан танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, шүүгч, шүүхийн захиргааны  ажилтнуудтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсов. Мөн уулзалтын үеэр  зарим шүүгч, шүүхийн  захиргааны ажилтнуудад шагнал гардууллаа.

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндуламыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэнг Хууль зүйн яамны “Хүндэт жуух” бичгээр,  Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан ахмад шүүгч  Г.Гантуяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр тус тус шагнагдлаа.

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button