Хамтарсан уулзалт зохион байгууллаа
2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дотоод ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн судалгааг танилцуулан, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгуулж, зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлыг тодорхойлж нэг мөр ойлголттой боллоо.













