МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦЪЯ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Мэдлэгээ хуваалцъя, өөрийгөө хөгжүүлье дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгаснаар 2026 оны 04 дүгээр сард шүүхийн захиргааны ажилтнуудад шүүгчийн туслах М.Энхмаа “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”, шүүгчийн туслах М.Баасандорж “Хиймэл оюун ухаан /AI/ гэж юу вэ?” сэдвээр тус тус мэдээлэл өгч ажлын байранд дотоод нөөц боломжоо ашиглан өөрийгөө хөгжүүлэх сургалтуудыг эхлүүлэн ажиллалаа.









