Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Могод зэрэг сумдад ажиллалаа

Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харицлах багаас 2020 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Могод зэрэг сумдад ажиллалаа.

Үүнд:

Булган аймгийн Орхон, Хишиг-Өндөр, Могод зэрэг сумдаар шүүхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллалаа. Уг өдөрлөгт:

1.1 Шүүхийн тамгын газрын товч тайлан болон шүүн таслах ажлын ажиллагааны хагас жилийн тайлан танилцуулах,

1.2 Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай сургалт

1.3 Захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар сургалт

1.4 Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэх эрхийн талаар сургалт

1.5 Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар  сургалт хийж нийт 60 гаруй иргэдэд хүрч 150 гаруй төрлийн гарын авлага зөвлөмжүүдийг төрийн албан хаагч, иргэдэд тарааж зөвлөгөө мэдээлэл өгч нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт зэргийг  хүлээн авч ажиллалаа.

2. Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж гэрч асуух, нэхэмжлэлийн хувь, эрх үүрэг, нөлөөлөл тайлбарлаж, хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

3. Шүүхийн тамгын газраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 13 өргөдөлд Могод суманд очиж ажиллагаа явууллаа.

       ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН: ШҮҮГЧИЙН ТУСЛАХ: Г.АНГИРМАА

Related Articles

Back to top button