Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 122 дугаар зарлигаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Сэнгээгийн Ёндонсамбуу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн тангараг өргөлөө.

 

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд, ахмад шүүгч, ажилтнууд оролцож, Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл, ахмад шүүгч С.Цэрэнханд нар баяр хүргэж үг хэллээ.

Шинээр томилогдсон шүүгч С.Ёндонсамбууд хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулав.

 Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button