Хууль хяналтын байгууллагуудын “Coffee time” уулзалт
Монголын Шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар зөвлөлөөс “Coffee time” уулзалтыг хууль хяналтын байгууллагуудын дунд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга, тус аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, Прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч прокурор, мөн Цагдаагийн газрын дарга, тасгийн дарга нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шилжилгээний албаны дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, тус шүүхийн шүүгчид оролцон чөлөөт ярилцлага өрнүүллээ.