ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠪᠠ
Булган аймгийн цагдаагийн газартай хамтарсан уулзалт зохион байгуулав

2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хохирогч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтийн 2025 оны ажлын үр дүнг хэлэлцэж, 2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлах зорилгоор уулзалт зохион байгууллаа.

᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠙᠆ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ᠂ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠒᠐᠒᠑ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠠ/᠑᠑᠖᠂ ᠖᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠠᠢ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ “ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ”, “ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠬᠤᠶᠠᠭᠯᠠᠨ ᢈᠦᠷᢉᠡᢈᠦ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠤᠳᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠢᠷᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ᠂ᠰᠢᢉᠦᢉᠳᠡᢉᠴᠢ᠂ ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ᠂ ᠵᠣᢈᠢᠭᠴᠢ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠪᠠᠳᠠᠨ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠡᠴᠡ ᠣᠷᠭᠤᠨ ᠵᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠯᠠᠯᠠᠭᠳᠠᠭᠴᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢉᠳᠡᢉᠴᠢ᠂ ᠶᠠᠯᠠᠲᠠᠨ ᠢ᠋ ᠡᠷᠢᠨ ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ”᠆ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷ᠎ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᠵᠦ᠂᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠭᠤᠯᠵᠠᠯᠲᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃

Уулзалтын эхэнд шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Азжаргал анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын бүтэц, 2025 онд шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны талаар товч танилцуулга хийв. Мөн Булган аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмын хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга А.Оюунболд 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр оролцсон шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.

Related Articles

Back to top button