“ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠮᠣᠳᠤ” ᠪᠦᠯᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ“Асуудлын мод” бүлгийн ажил зохион байгууллаа
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийт шүүгч, ажилтнуудыг хамруулан “Асуудлын мод” сэдэвт бүлгийн ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд оролцогчдыг дөрвөн багт хуваан, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг “Асуудлын модны шинжилгээ”-ний аргаар тодорхойлж, улмаар шийдлийн мод ашиглан асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг тодорхойлох чиглэлээр багаар ажиллууллаа.
Бүлгийн ажлын эхэнд ахлах нягтлан бодогч Л.Баасанбаяр “Асуудлын модны шинжилгээ”-г хэрэгжүүлэх ач холбогдол, өнөөгийн тулгамдаж буй асуудлын шалтгааныг тодорхойлохын ач холбогдол, байгууллага болон хамт олны өмнө үүсээд буй асуудлыг зөв тодорхойлон, шийдлийн модоор дамжуулан шийдвэрлэх арга замыг тодорхойлох талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Багийн ажлын явцад шүүгч, ажилтнууд идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон гаргаж, тэдгээрийг шийдвэрлэх талаар санал, дүгнэлтээ хэлэлцэн солилцлоо.














