Цаг үеийн мэдээ
“Нягтлан бодох бүртгэлийн хураангуй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Тус шүүхийн нягтлан бодогч Л.Баасанбаяраас шүүгч, захиргааны ажилтнуудад “Нягтлан бодох бүртгэлийн хураангуй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар: -нягтлан бодох бүртгэлийн тухай, -санхүүгийн тайлагналын тухай, -санхүүгийн тайлан хэрхэн унших тухай, -цалин хөлс, ээлжийн амралтыг тооцох тухай, -хүү, нэмэлт хүүг хэрхэн тооцох тухай ойлголтуудыг багтаан мэдээллийг хүргэж, тодорхой тохиолдлуудыг жишээлэн ажиллууллаа. Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газар Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах баг