Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт

Захиргааны хэргийн шүүх нь нийтийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэн биелүүлж хүний эрхийг хэрхэн хангаж байгааг иргэд, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шалгаж, тэдгээр байгууллага, албан тушаалтны хууль бус акт ﴾бусад үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг﴿ дур зоргын ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох зорилго бүхий дагнасан шүүх мөн.

Улсын Их Хурал 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хууль баталж эдгээр хуулиуд нь 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөний дагуу Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2004 оны 6 дугаар сарын 01-ний байгуулагдаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгчээр П.Ууганцэцэг, Б.Мөнхжаргал нар, 2005 оноос шүүгчээр Г.Гантуяа томилогдож 4 шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байв.

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Шүүх байгуулах тухай” хууль шинэчлэн батлагдаж, анхан шатны шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх, Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхтэй нэгдэн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх болж, Орхон, Булган аймгийн бүхий л нутаг дэвсгэрт харьяалагдах захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан билээ.

Түүнчлэн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Шүүх байгуулах тухай “ хууль дахин өөрчлөн батлагдаж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймагт дахин Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан ба Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүгч Г.Гантуяа, шүүгчээр Б.Мөнхжаргал нар, шүүгчийн туслахаар Д.Булганчимэг томилогдон ажиллаж улмаар  2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Г.Гантуяа тус шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус томилогдон ажиллаж байна.

ШҮҮГЧИД:

Гомбодоржийн ГАНТУЯА

• Булган аймгийн Булган суманд төрсөн.

• 1981-1986 онд ОХУ-ын Новосибирьск хотын Барилгын инженерийн дээд сургуулийг “барилгын зохион бүтээгч инженер”, 1999-2002 онд Отгонтэнгэр их сургуулийг “Эрхзүйч” мэргэжлээр тус тус төгссөн.

• Орос хэлтэй.

• Монгол Улсын Шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.

• 1987-1989 онд Булган аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт Барилгын материалын мэргэжилтэн, Үйлдвэр барилгын хэлтсийн дарга, Товарын хэлтсийн дарга,

• 1989-1992 онд Булган аймгийн Барилгын зураг төсвийн товчоонд Барилга бүтээцийн инженер,

• 1994-2005 онд Булган аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах

• 2005-2013.12.18 онд Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,

• 2013.12.18-2015.06.30 Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шүүгч,

• 2015.06.30 – 2015.12.23 Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,

• 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 189 дүгээр зарлигаар томилогдон ажиллаж байна. 

Батбаярын МӨНХЖАРГАЛ

• 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
• Монгол Улсын Шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.
• 2000-2004 онд Булган аймаг дахь Сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
• 2004.6.04 – 2013.12.13 Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,

• 2013.12.19 – 2015.06.30 хүртэл  Захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн шүүгчээр,

• 2015.06.30 -аас  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

• 2013 онд Хууль, эрхзүйн “Магистр” зэрэг хамгаалсан.

• МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар 2006 онд шагнагдсан.

• МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар 2013 онд шагнагдсан.

Related Articles

Back to top button