Цаг үеийн мэдээ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газар 2024 оны эхний ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ зохион байгууллаа

Тус зөвлөгөөнөөр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацааны хэргийн хөдөлгөөний товч мэдээ, системд эрх зүйн акт байршуулсан байдал, ирсэн бичиг, мэдээлэл лавлагаа, бичиг хүргэгчийн мэдээллүүдийг хэлэлцлээ.

Зөвлөгөөний үеэр Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ангирмаа 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөнд шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Шүүхийн цахим хаяг: bulgan-shuukh.mn

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Related Articles

Back to top button