Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг тус шүүхэд ажиллалаа

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Ажлын хэсэг удирдамжийн дагуу дотоод аудит, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилт болон шүүхийн мэдээлэл технологийн үйл ажиллагааны чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг “хэвийн” гэж дүгнэлээ.

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дүнгийн хурал хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар холбогдох зөвлөмжийг өгч, шүүгч, ажилтнуудтай уулзалт хийж, мэргэжил, арга зүйн туслалцааг өгч ажиллав.

Тайлангийн төгсгөлд тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч тамгын газрын даргаас шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг танилцуулж, ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтанд уламжилна гэснээр өндөрлөв.

Мөн тус шүүхийн ЭХАШШ-ийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд “Хууль зүйн салбарын тэргүүн”, нягтлан Л.Баасанбаяр “Санхүү, банкны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдсаныг тус тус гардууллаа.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button