Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхЦаг үеийн мэдээ

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд хүндэтгэл үзүүлж, Ерөнхий шүүгчид тамга, тэмдгийг гардууллаа

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА, ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар зарлигаар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Лхагвасүрэнгийн Ариунцэцэг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 148 дугаар зарилгаар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Дашдоржийн Азжаргал нарт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигыг уншин сонсгож, анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Азжаргал сонгогдов. Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч Д.Азжаргалд тус шүүхийн тамгыг гардуулан өгч, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулав.

 

Related Articles

Back to top button