Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардууллаа
Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100 ой, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаартай зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Шүүхийн тамгын газрын Бичиг хүргэгч П.Цогтбаатар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай зарлигаар “Ардын хувьсалын 100 жилийн ойн медаль”-иар Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Хүрэлбаатар, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын Д.Гантулга, О.Ариунгэрэл, Б.Болор-Эрдэнэ нар
Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр ЭИХДЗШШ-ийн шүүгчийн туслах Ц.Батцэцэг, ИХАШШ-ийн шүүгчийн туслах Б.Азжаргал нарт тамгын газрын дарга П.Хишигдаваа гардуулан өглөө.
Шагнал авсан шүүхч, шүүхийн захиргааны ажилтнуудад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.