Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дууссан бол хэргийн оролцогчийг төлөөлөх эрхгүй

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.24-ний өдрийн №214/МА2023/00005 дугаартай магадлал

Тоймын дугаар огноо: №03, 2023.02.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч “ХУ” НҮТББ нь хариуцагч “БМ” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 15,051,687 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Талууд өөрсдийгөө шүүхэд бүрэн төлөөлүүлэхээр тус бүртээ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд нэхэмжлэгч тал 3 жилийн хугацаатай, хариуцагч тал 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг шүүхэд ирүүлжээ. Энэ хугацаанд тухайн хэрэг шүүхээр шийдэгдсэн байна.

Гэвч хэсэг хугацааны дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлэхээр болсон.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Учир нь хариуцагч “БМ” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байна. Энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн оролцогч гэж үзэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх итгэмжлэлийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:  ЭНД ДАРЖ танилцан уу

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.

Related Articles

Back to top button