Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ

Спортын тэмцээн зохион байгууллаа

Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ажлын төлөвлөгөөнд заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 3 төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Булган аймгийн Прокурорын газар, Булган аймаг дахь Цагдаагийн газар, Булган аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Булган аймаг дахь Тагнуулын хэлтэс, Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний алба, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, Урилгаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчдын дунд “Ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжүүлж, спортын ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх” зорилгоор волейбол, сагсан бөмбөг, шатар гэсэн спортын 3 төрлөөрд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Спортын тэмцээний шилдгүүдээр дараах баг, тамирчид тодорлоо.

Эрэгтэй волейболын төрөлд: 1 дүгээр байранд Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн баг тамирчид, 2 дугаар байранд Булган аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид,  3 дугаар байранд Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид,

Эмэгтэй волейболын төрөлд: Булган аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид 1 дүгээр байр, Булган аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг тамирчид 2 дугаар байр, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид 3 дугаар байр,

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд: Булган аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид 1 дүгээр байр, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид 2 дугаар байр, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн баг тамирчид 3 дугаар байр,

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд: Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн баг тамирчид 1 дүгээр байр, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид 2 дугаар байр, Булган аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид 3 дугаар байранд,

Эрэгтэй шатрын төрөлд Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бумцэнд 1 дүгээр байранд, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар 2 дугаар байр, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн, Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хангах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Тэмүүжин 3 дугаар байр,

Эмэгтэй шатрын төрөлд: Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн Г.Гантуяа, Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын ахлах нягтлан бодогч Л.Баасанбаяр 2 дугаар байр, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Отгонбямба 3 дугаар байр,

Эрэгтэй волейболын төрөлд шилдэг тамирчнаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн Э.Манлайбаатар,

Эмэгтэй волейболын төрөлд шилдэг тамирчнаар Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тамирчнаар Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Цогтбаяр,

Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд шилдэг тамирчнаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн холбоочин, дэд ахлагч Б.Батцэцэг нар тус тус шалгарлаа.

Спортын тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлсэн Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчдад шилжин явах цомыг гардууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар “Увертюра” хамтлаг, Булган аймгийн Театрын дуучин Азжаргал нар хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button