Цаг үеийн мэдээ
“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ИРГЭДЭД” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган сумаас сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нарт хуульд заасан эрх, үүрэг, оролцооны талаар холбогдох мэдээллийг өгч, шүүхийн үйл ажиллагааг таниулах, ил тод нээлттэй байдлыг сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн дунд танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, ялагчаар тодорсон 4 дүгээр багаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч Наранчимэгт шагналыг гардууллаа.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ