“Намрын спартикиад” хөнгөн атлетикийн тэмцээн зохион байгуулагдлаа
Тус шүүхийн “Соёл спортын баг”-аас тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Намрын стартикиад” тэмцээнийг ойрын зайн гүйлт /100м/, буухиа гүйлт /4х100м/, байрнаас уртын хариалт, олс таталт зэрэг төрлөөр зохион байгууллаа.
Ойрын зайн гүйлт /100м/ эмэгтэй төрөлд гэрээт ажилтан Б.Сүрэнчимэг, эрэгтэй төрөлд эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Цогтбаяр нар, байрнаас уртын хариалтын төрөлд мөн эмэгтэй төрөлд гэрээт ажилтан Б.Сүрэнчимэг, эрэгтэй төрөлд эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Цогтбаяр нар тус тус тэргүүлж, буухиа гүйлт /4х100м/-ийн төрөлд багаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй баг тамирчид өрсөлдөн Ж.Лхагвасүрэн ахлагчтай баг тамирчид, олс таталтын төрөлд Б.Цогтгэрэл ахлагчтай багийн хамт олон тэргүүллээ.
Багийн нийлбэр дүнгээр Ж.Лхагва сүрэн ахлагчтай багийн хамт олон хурд, хүч, авхаалж самбаагаараа тэргүүлэн өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнагдлаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг