Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар зарлигаар Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Пүрэвсүрэнгийн Хишигдаваа 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгчийн тангараг өргөлөө.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд, ахмад шүүгч нар оролцож, Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг, ахмад шүүгч С.Цэрэнханд нар баяр хүргэж үг хэллээ.

Шинээр томилогдсон шүүгч П.Хишигдаваад хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулав.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button