Дотоод сургалтМэдээ, мэдээлэл

“Стресс менежмент” сэдэвт вебинар сургалтад хамрагдлаа

Тус Шүүхийн шүүгч, захиргааны ажилчид дотоодын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн албаны зөвлөлийн арга зүйн сургалтад Нидерланд Улсын Гронингены Их Сургуульд АУ-ны доктор, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Н.Алтанзул их эмчийн “Стресс менежмент” сэдэвт вебинар сургалтад хамрагдлаа. Хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдал нь гэр бүлийн болоод байгууллагын уур амьсгалд маш их нөлөөтэй бөгөөд өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн удирдах, стресст өртсөн бол хэрхэн даван туулах  вэ гэсэн асуудал сүүлийн үед аль ч салбарын хүмүүст тулгамдаад буй. Сургалтаас стресс менежментийн аргуудаас суралцан өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, бухимдлаас өөрийгөө хамгаалж, тайвшрах арга барилд суралцах дадал хэвшил бий болгох мэдлэг олж авлаа.

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Related Articles

Back to top button