Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр зарлигаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Энхбатын Энэрэл шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021.03.29-ний өдөр Булган аймаг дахь шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд оролцож тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд нар баяр хүргэж үг хэллээ.
Шинээр томилогдсон шүүгч Э.Энэрэлд хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулав.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг