Мэдээ, мэдээлэлЦаг үеийн мэдээ

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд таниулахаар Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар сургалт зохион байгууллаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах, хөлс олгох, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журмын талаар, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоход анхаарах асуудлын талаар тус тус мэдээлэл өгч сургалтад оролцогчдийн сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцлаа.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button