ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠓ ᠲᠥᠷᠦᠯᠲᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠБулган аймгийн төрийн цэргийн болон хууль хяналтын байгууллагын аварга шалгаруулах спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа
Булган аймагт Шүүхийн байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээг угтан 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн цэргийн болон хууль хяналтын байгууллагуудын дунд волейбол, дартс, ширээний теннис зэрэг 3 төрлөөр спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд дараах багууд оролцсон:
1.Булган аймгийн шүүхийн баг
2.Булган аймгийн Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газрын Булган аймаг дахь хэлтсийн хамтарсан баг
3.Булган аймгийн Цагдаагийн газрын баг
4.Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг
5.Хилийн цэргийн 0286 дугаар ангийн баг
6.Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн баг
7.Булган аймгийн Онцгой байдлын газрын баг
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн баг
9.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын хамтарсан баг
10.Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн баг
11.Булган аймгийн Татварын газрын баг
12.Булган аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Булган аймгийн тойргийн Нотариатын хамтарсан багууд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний нээлтийн үеэр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал 90 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Хүндэт зочдоор
-Булган аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх, гавъяат хуульч Д.Доной
-Булган аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Б.Эрдэнэхүү
-Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Төгсбаяр
-Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Мөнхбат
-Хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагч, Булганы хэсгийн бүрэн эрхэт төлөөлөгч, хурандаа Л.Цогтжаргал
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Б.Наранбат
-Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдорж
-Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа П.Цогбадрах
-Тагнуулын Ерөнхий газрын Булган аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Буян-Өлзий
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль -Эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү
-Булган аймгийн Татварын газрын дарга Д.Лхагвасүрэн нар хүрэлцэн ирж, баг тамирчдаа дэмжин оролцсон.
Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин Азжаргал Тамирчны алдар дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Булган аймгийн Шүүхийн залуучууд хамтлаг бүжиг бүжиглэж мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн тэмцээний хаалтын үеэр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн Соёлын төвийн техникч, жолооч, дэд ахлагч Э.Бат-Эрдэнэ, Хилийн цэргийн 0286 дугаар ангийн дэд ахлагч Гантулга, ахлагч Энхцэцэг нар ая дууны мэндчилгээ өргөн барьсан.
Тэмцээнд шагналт байранд дараах баг, тамирчид шалгарч медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Үүнд:
Волейбол эмэгтэй төрөлд:
1-р байр Булган аймгийн Цагдаагийн газрын баг
2-р байр Булган аймгийн Шүүхийн баг
3-р байр Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс, Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын хамтарсан баг
Волейбол эрэгтэй төрөлд:
1-р байр Булган аймгийн Цагдаагийн газрын баг
2-р байр Булган аймгийн Онцгой байдлын газрын баг
3-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн баг
Дартс эмэгтэй төрөлд:
1-р байр Булган аймгийн Цагдаагийн газрын багийн тамирчин Б.Долгорсүрэн
2-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн багийн тамирчин Б.Үүрцайх
3-р байр Хилийн цэргийн 0286 дугаар ангийн багийн тамирчин Г.Тэгш-Үйлс
Дартс эрэгтэй төрөлд:
1-р байр Булган аймгийн Онцгой байдлын газрын багийн тамирчин Ж.Эрдэнэбулган
2-р байр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн багийн тамирчин Ц.Батжаргал
3-р байр Булган аймгийн Цагдаагийн газрын багийн тамирчин Б.Эрдэнэхүү
Ширээний теннис эмэгтэй төрөлд:
1-р байр Хилийн цэргийн 0286 дугаар ангийн багийн тамирчин С.Аззаяа
2-р байр Булган аймгийн Цагдаагийн газрын багийн тамирчин Б.Алтанцэцэг
3-р байр Булган аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Булган аймгийн тойргийн Нотариатын хамтарсан багийн тамирчин Ж.Ариунжаргал
Ширээний теннис эрэгтэй төрөлд:
1-р байр Булган аймгийн Цагдаагийн газрын багийн тамирчин Д.Төрбат
2-р байр Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын багийн Д.Төгсбаяр
3-р байр Хилийн цэргийн 0286 дугаар ангийн багийн тамирчин Х.Алтанболд
Волейбол эрэгтэй төрөлд “Шилдэг довтлогч”-оор:
Булган аймгийн Цагдаагийн газрын багийн тамирчин С.Ганзориг
Волейболын төрөлд “Шилдэг довтлогч”-оор:
Булган аймгийн Цагдаагийн газрын багийн тамирчин Г.Өлзийттуул
Шилжин явах цомын эзнээр:
Булган аймгийн Цагдаагийн газрын баг шалгарч шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Булган аймаг дахь шүүхийн тамгын газар
2026.01.23























