Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ
Эссэ бичлэгийн уралдаан зохион байгууллаа
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчидад хууль, эрх зүйн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, эрх зүйн мэдлэгийг судлах зорилгоор ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ – МИНИЙ АМЬДРАЛ Сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүнг танилцуулж, шагнал гардууллаа
Тэргүүн байранд Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Наранмишээл, Дэд байранд Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Урангоо, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.Чинболор нар шалгарсан байна.