Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

Шүүхийн захиргааны ажилтнууд цахим сургалтад оролцож байна

2021 оны 6 дугаар сарын 28,29-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэргийн хөдөлгөөний удирдлагын талаарх ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг гүнзгийрүүлэх, харилцаа хандлага, ёс зүйн болон ажил үүргийн ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилгоор нийт шүүхүүдийн захиргааны ажилтнуудад “Шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын байран дахь сургалт”-ыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сургалт танхимын хэлбэрээр явагдах боломжгүй нөхцөл байдал үүсч сургалтыг цахимаар зохион байгуулж байна.Сургалтын эхний өдөр “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, “Харилцаа хандлага, ёс зүй” сэдвийн хүрээнд Төрийн удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл тус тус хичээлийг удирдан явууллаа. Сургалтын 2 дахь өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн нхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал”, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвүүдээр сургалтыг тус тус удирдан явуулж байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

Related Articles

Back to top button