ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад шинэчлэн батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг танилцуулав.
Мөн дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн Зааварлагч, арга зүйч Э.Болорзул “Албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын талаарх мэдлэгийг бататган, сургалтын төгсгөлд захиргааны ажилтнууд болон шүүгч нар сонирхсон асуултаа асууж, хариулт авснаар үр өгөөжтэй мэдээлэл авсан сургалт болж өндөрлөлөө.


“Шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах баг”