Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхЦаг үеийн мэдээ

Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгууллаа

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулж хамтарсан уулзалтаар ахлах шинжээч, хошууч Г.Мөнхсайхан нь “Шүүх шинжилгээний тухай хууль, бүтэц зохион байгуулалт”, “Бичгийн шинжилгээ хийхэд анхаарах асуудал” сэдвүүдээр хуулийн шинэчилсэн найруулгад нэмж орсон чухал заалтууд, шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалт, тодорхой төрлийн шинжилгээг хийхэд анхаарах асуудлуудын талаар танилцуулж нээлттэй ярилцлагыг өрнүүллээ.

Уулзалтад иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, Тамгын газрын дарга, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, шинжээч эмч, жолооч нар оролцлоо.

Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газар

Related Articles

Back to top button