Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл

Булган аймгийн Баян-Агт суманд томилолтоор ажиллалаа

Булган аймаг  дахь  сум дундын  иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  ерөнхий шүүгч  Г.Мягмарсүрэн, шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний  хэлтсийн  даргын  албан үүргийг  түр орлон гүйцэтгэгч А.Дөлгөөн, туслах ажилтан Ц.Мичидмаа, жолооч Д.Авирмэд нарын хамт 2020 оны 7 дугаар сарын 23-24-ний  өдрүүдэд өдөр Баян-Агт суманд томилолтоор ажиллалаа.

Дээрх сумуудад томилолтоор ажиллахдаа дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

  1. Шүүн  таслах  ажлын чиглэлээр 4 иргэний хэрэгт үзлэг хийх,  нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах, хариу тайлбар авах,  шүүх хуралдааны  тов мэдэгдэх зэрэг ажиллагааг хийлээ.
  1. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулан, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх мэдээлэл хүргэлээ.
  2. Иргэдийн тулгамдсан асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар нийт 30 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Related Articles

Back to top button