Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэний хэргийн шийдвэр

Нотариатч, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй   үйлдэл, баримт бичгийг гэрчлэх чиг үүрэгтэй

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.4.10-ны өдрийн №142/МА2023/00012 магадлал
Тоймын дугаар огноо: №10, 2023.06.06
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч нотариатад холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч манай эзэмшилийн газарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчингүй гэж, нотариатч хууль ёсны өв залгамжлагчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хооронд газар эзэмших эрхийн маргаантай байгаа бөгөөд тухайн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа хууль ёсны өв залгамжлагч өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ нотариатад хандаж гаргах эрхтэй.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1.-д “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;” нь нотариатын чиг үүрэг байх тул маргаантай байгаа эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж дүгнэж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэсэн болно.

Магадлалыг бүтнээр харах цахим холбоос: https: https://shuukh.mn/single_case/27182?daterange=2023-01-01%20-%202023-06-27&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг.

Related Articles

Back to top button