Дотоод сургалтЦаг үеийн мэдээЭвлэрүүлэн зуучл
Шүүх нүүдэллэн ажиллалаа
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч С.Гончигбал, туслах ажилтан Ж.Мөнхжаргал, ИХАШШ-ийн ерөнхий шүүгчийн туслах Т.Батсайхан, жолооч С.Авирмэд нар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Булган аймгийн Баян-Агт суманд нүүдэллэн ажиллалаа. Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл, шүүхэд нэхэмжлэл гаргах, эрх зүйн холбогдох зөвлөгөөнүүдийг өгөх, нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар авах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 11 материалд уулзалт зохион байгуулж талууд эвлэрч амжилттай дуусгавар болсон. Мөн шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргах талаар гарын авлагуудыг тарааж ажилласан байна.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг