Тойм

2021.04.26-ны өдрөөс 2021.04.30-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

Иргэний шүүх хуралдаанаас

    1.Т.Гансүхийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

    2.Д.Орхоны нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

     3.Д.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Б.Түвшинжаргалд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

     4.Ч.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Тэшиг-Ус ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

      5.Хаан банкны нэхэмжлэлтэй, Д.Цэнгэлмаа, Х.Ундрах-Оргил нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

      6.”Скаймедиа” ХХК-ний нэхэмжлэлтэй, Н.Сувд-Эрдэнэд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

      7.”Скаймедиа” ХХК-ний нэхэмжлэлтэй, М.Тэмүүжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Эрүүгийн шүүх хуралдаанаас 

      1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гэндэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

      2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лхагвасүрэнд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 90000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож,

      3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Идэрцогтыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

      4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бадамсэрээжидийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж  тус тус шйидвэрлэсэн байна.

Булган аймаг дахь шүүх

Related Articles

Back to top button