2021.04.19-ний өдрөөс 2021.04.23-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
Иргэний шүүх хуралдаанаас
1.Н.Болдын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
2.Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
3.Г.Энхбаярын нэхэмжлэлтэй, Б.Түвшинжаргалд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
4.С.Мөнхболорын нэхэмжлэлтэй, П.Булганчимэгт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5.Ч.Бямбажавын нэхэмжлэлтэй, С.Нацагт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
6.Х.Ягаанцэцэгийн нэхэмжлэлтэй, А.Алтанбаярт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Эрүүгийн шүүх хуралдаанаас
1.Шүүгдэгч Д.Батмөнх, Э.Болдбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Шүүгдэгч Ж.Лхагважавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батмөнхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Баатархуягийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батжаргалыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цогоог 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мягмарыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж.
8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Тэмүүжин, Х.Хосбагана, М.Пүрэвдагва, Б.Ганбат нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус шийдвэрлэсэн байна.
Булган аймаг дахь шүүх