Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Булган аймаг дахь Сум дундын шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн менежмент, хэргийн хөдөлгөөний стандартын шаардлагыг хангах, шүүгч ажилтнуудын сахилга хариуцлага, ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Монгол Улсын Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хэсгийн ардын шүүхийг Сум дундын шүүх болгон өөрчилснөөр тус шүүх нь байгуулагдсан ба тус шүүхийн ерөнхий шүүгчээр 1993 оноос хойш Д.Түвшинжаргал, Ш.Загдаа, З.Хосбаяр, С.Цэрэндулам нар ажиллаж ирсэн байна.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь одоо:

Ерөнхий шүүгч С.Цэрэнханд,

шүүгч Д.Отгонбаатар,

шүүгч  Э.Энэрэл,

гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

ШҮҮГЧИД:

Сүрэнгийн ЦЭРЭНХАНД

Боловсрол, мэргэжил: 1987 онд Оросын холбооны улсын Ленинград хотын Төмөр замын дээд сургууль, 2002 онд “Отгонтэнгэр” их сургуулийг төгссөн. Инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.

Ажлын туршлага: Шарын голын нүүрсний уурхайд эдийн засагчаар 1987-1991 онд, Дундговь аймгийн үйлдвэрлэл  үйлчилгээний “Орхон” хоршоонд нягтлан бодогчоор 1991-1994 онд, Дундговь  аймгийн шүүхэд нягтлан бодогчоор 1994-2002 онд,  Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 2002-2006 онд, Булган аймаг  дахь сум дундын  шүүхэд шүүгчээр 2006-2013 онд, Булган аймаг дахь Сум дундын 4 дүгээр  шүүхэд шүүгчээр 2013.12.18-2015.07.01 хүртэл,  Булган аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгчээр  2015.07.01-2021.03.01 хүртэл, Булган аймаг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр 2021.03.01-ний өдрөөс ажиллаж байна.

Донийн ОТГОНБААТАР        

Боловсрол, мэргэжил: 2006 онд Олон Улсын Их Засаг Их сургууль, 2013 онд Олон Улсын Их Засаг Их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн, Эрх зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2006-2008 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, 2008-2011 онд Хан-Уул дүүргийн шүүхэд Тамгын албаны дарга, 2011-2012 онд Нийслэлийн шүүхэд мэргэжилтэн,  2012.05-2012.12 онд Улсын Дээд шүүхэд дотоод ажил хариуцсан шинжээч, 2012-2014 онд Улсын Дээд шүүхэд хүний нөөц сургалт хариуцсан ахлах референт, 2014-2020.08 сар хүртэл Улсын Дээд шүүхэд Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар, 2020.08-2012.01.18 хүртэл “Хаш Энд Маргад” хуулийн фирмийн ахлах хуульч, 2021.01.18-ны 04 дүгээр зарлигаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр  томилогдон ажиллаж байна.

Энхбатын ЭНЭРЭЛ

Боловсрол, мэргэжил: 2001 онд Улаанбаатар хотын 10 жилийн 23 дугаар сургууль, 2006 онд Батлан хамгаалах Их сургуулийн харьяа Удирдлага технологийн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 2006.09.01-ний өдрөөс Орхон аймгийн шүүхэд   бичиг хүргэгчээр, 2006.10.09-ний өдрөөс Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны НБД-аар, 2008 оны 4-р сараас Орхон аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн туслах, шүүх хуралдааны НБД-аар, 2013.12.18-ны өдрөөс Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслахаар, 2018.03.23-наас Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр, 2020.09.17-ны өдрөөс Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргаар, 2021.03.19-нөөс Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Back to top button