Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүн таслах ажиллагааны чанар үр нөлөөг дээшлүүлэх, шүүхийн менежмент, хэргийн хөдөлгөөний стандартын шаардлагыг хангах, шүүгч ажилтнуудын сахилга хариуцлага, ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Монгол Улсын Шүүх байгуулах тухай 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хэсгийн ардын шүүхийг Сум дундын шүүх болгон өөрчилснөөр тус шүүх нь байгуулагдсан ба тус шүүхийн ерөнхий шүүгчээр 1993 оноос хойш Д.Түвшинжаргал, Ш.Загдаа, З.Хосбаяр, С.Цэрэндулам, Л.Дарьсүрэн нар ажиллаж ирсэн байна.

Булган аймаг  дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны  шүүх  нь  Булган аймгийн 16 сум 1 тосгоны хэрэг, маргааныг анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэж  байгаа бөгөөд ерөнхий  шүүгчээр Г.Мягмарсүрэн, шүүгчээр  О.Одончимэг, Л.Хишигдэлгэр, шүүгчийн туслах Ц.Мичидмаа, Б.Азжаргал,  М.Даариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Жаргалмаа нар ажиллаж  байна.

ШҮҮГЧИД:

Ганбаатарын МЯГМАРСҮРЭН

2000 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Туршлага:
2000-2001 онд Булган аймгийн Татварын хэлтэст хуулийн зөвлөх
2001-2005 онд Булган аймгийн Сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2005.03.11-нээс 2013.12.18 хүртэл  Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчээр, 2013.12.18 -аас Сум дундын 4 дүгээр шүүхийн шүүгчээр, 2015.07.01 -ээс Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

2019.02.28-ны  өдрөөс  Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр  томилогдон ажиллаж байна.

Отгоогийн ОДОНЧИМЭГ

2006 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Туршлага:

2010-2012 онд Булган аймаг дахь Сум дундын шүүх, Аймгийн Захиргааны хэргийн шүүхэд  шүүгчийн туслах,

2012-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчийн туслах,

2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах,

2014-2015 онд өмгөөлөгч,

МУ-ын Ерөнхийлөгчийн 2015.10.29-ны өдрийн 167 тоот зарлигаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Лхагвасүрэнгийн ХИШИГДЭЛГЭР

2006 онд “Сутай’’ дээд  сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2006 онд “Сутай’’ дээд  сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, Туршлага:

2006-2008 онд  Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч, 2008-2009 онд Орхон аймгийн ЭХЭУБА-нд архив, бичиг хэргийн эрхлэгч,

2009-2015 онд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч,

МУ-ын Ерөнхийлөгчийн 2015.10.29-ны өдрийн 167 тоот зарлигаар Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

МУ-ын Ерөнхийлөгчийн 2019.06.07-ний өдрийн 111 тоот зарлигаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Монголын Үндэсний Их сургуулийн хууль зүйн магистр зэрэгтэй.

Back to top button