Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт
Захиргааны хэргийн шүүх нь нийтийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэн биелүүлж хүний эрхийг хэрхэн хангаж байгааг иргэд, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шалгаж, тэдгээр байгууллага, албан тушаалтны хууль бус акт ﴾бусад үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг﴿ дур зоргын ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох зорилго бүхий дагнасан шүүх мөн.

Улсын Их Хурал 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай” хууль баталж эдгээр хуулиуд нь 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөний дагуу Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2004 оны 6 дугаар сарын 01-ний байгуулагдаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгчээр П.Ууганцэцэг, Б.Мөнхжаргал нар, 2005 оноос шүүгчээр Г.Гантуяа томилогдож 4 шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байв.

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Шүүх байгуулах тухай” хууль шинэчлэн батлагдаж, анхан шатны шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяалал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх, Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхтэй нэгдэн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх болж, Орхон, Булган аймгийн бүхий л нутаг дэвсгэрт харьяалагдах захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан билээ.

Түүнчлэн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Шүүх байгуулах тухай “ хууль дахин өөрчлөн батлагдаж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймагт дахин Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан ба Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүгч Г.Гантуяа, шүүгчээр Б.Мөнхжаргал нар, шүүгчийн туслахаар Д.Булганчимэг томилогдон ажиллаж улмаар  2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Г.Гантуяа тус шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2021.03.01 -ээс  Б.Мөнхжаргал Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус томилогдон ажиллаж байна.

ШҮҮГЧИД:

Батбаярын МӨНХЖАРГАЛ

2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
• Монгол Улсын Шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.
• 2000-2004 онд Булган аймаг дахь Сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
• 2004.6.04 – 2013.12.13 Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр,

• 2013.12.19 – 2015.06.30 хүртэл  Захиргааны хэргийн 11 дүгээр шүүхийн шүүгчээр,

• 2021.03.01 -ээс  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна

• 2015.06.30 -аас  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажилласан

• 2013 онд Хууль, эрхзүйн “Магистр” зэрэг хамгаалсан.

• МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар 2006 онд шагнагдсан.

• МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар 2013 онд шагнагдсан.

Бат-Эрдэнийн БАТЧИМЭГ

Улсад ажилласан нийт хугацаа 17 жил үүнээс тухайн салбарт 16 жил, тухайн хамт олны дунд 10 жил ажиллаж байна.

  • 2013 онд Булган аймгийн Засаг даргын жуух бичиг.
  • 2019 онд Хууль зүйн яамны жуух бичиг.

Урьд болон одоо ажиллаж байгаа газар:

Ажлын газрын нэрХугацааАлбан тушаал
1“Бий булаг” ХХК1998-1998.12 сарЗохион байгуулагч
2Булган аймгийн шүүхийн Тамгын хэлтэс2004-2006  ондбичиг хэргийн ажилтан, нярав
3Булган  аймаг дахь Сум дундын шүүх2006-2012 ондшүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
4Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны  шүүх2012-2014 ондшүүгчийн туслах
5Захиргааны хэргийн 11 дүгээр шүүх2014-2014.07 саршүүгчийн туслах
6Захиргааны хэргийн 13 дугаар шүүх2014-2015 ондШүүгч
7Өвөрхангай  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх2015-2020Шүүгч
8Булган аймаг  дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх2020.10.14-ний өдрөөс  одоог хүртэлШүүгч
Back to top button