ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠯᠠСУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Тус шүүхийн 2026 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилтан, албан хаагчдад Булган аймгийн Онцгой байдлын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Баттогтох нь “Гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг гал түймрийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед учирч болох хор хөнөөлийг багасгах зорилгоор зохион байгуулав.
Булган аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн тухай ерөнхий ойлголт, холбогдох хууль, дүрэм, журам, гал түймрийн зонхилох шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулан, гал түймэрт өртсөн үед амь насаа авран хамгаалах болон гал унтраагуур ашиглах дэлгэрэнгүй заавар, зөвлөмжийг ажилтан, албан хаагчдад өглөө.










