“Мэдлэгээ хуваалцъя” сургалт үргэлжилсээр

Байгууллагын 2025 оны сургалтын дотоод төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Мэдлэгээ хуваалцъя” цуврал бүтээлч семинарын ажлыг долоо хоног бүрийн захиргааны ажилтнуудын сонсголд дотоод нөөц боломжоо ашиглан цувралаар хүргэсээр байна.

2025.11.07-ны өдөр шүүгчийн туслах Ц.Батцэцэг “Булган аймгийн шүүхийн түүхэн замнал”, шүүгчий туслах М.Долгор “Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлт”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн “Цахим хэрэглээний донтолтоос урьдчилан сэргийлэх” гэсэн сэдвүүдээр тус тус мэдээлэл хүргэж захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Тус цуврал сургалтууд нь өөрсдийн ажиллаж буй салбар, мэргэжлийн онцлогтой холбогдуулан бусдадаа мэдээлэл хүргэж байгаагаараа онцлог юм.

 

Related Articles

Back to top button