Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн дагуу Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Булган  аймаг дахь засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийн хүрээнд шүүн таслах ажлыг хэрэгжүүлэх болсон.

Тус шүүхийн  Ерөнхий шүүгчээр Ё.Бямбацэрэн, шүүгчээр М.Хүрэлбаатар, шүүгч Д.Мөнхөө, шүүгчийн туслах Ц.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан  нар ажиллаж байна.

ШҮҮГЧИД:

Ёндонгийн  БЯМБАЦЭРЭН

1983-1985 онд Хууль цаазын дунд сургууль
1994 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн,
Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн ухааны магистр зэрэгтэй

Туршлага:

1985-1986 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын  Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга.

1986-1989 онд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хэсгийн прокурор

1994-1999 онд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шүүгч

1999-2001 онд Ховд аймгийн шүүхийн ерөнхий шүүгч

2001-2013 онд Булган аймгийн шүүхийн ерөнхий шүүгч

2013-2014 онд Иргэний хэргийн Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч

2014-2015 онд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч

2016.05.31-2016.12.26-ны өдрийг хүртэл Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч

2016.12.26-нээс Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байна.

Маруушийн ХҮРЭЛБААТАР

1987-1990 онд Хилийн цэргийн дунд сургууль

1993-1996 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Туршлага:

1982-1987 онд Говь-Алтай аймгийн Нефть баазад засварчин, түгээгч

1989-1990 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нарийн бичгийн дарга

1990.3.01-1996.02.05 Говь-Алтай аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга

1996.02.05-2000.12.03 Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч

2000.12.03-2007.05.22 Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч

2007.05.23-2013.12.18 Булган аймгийн шүүхийн шүүгч

2013.12.18-2015.6.30 Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн шүүгч

2015.7.01-2016.5.30 Булган, Орхон, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч

2016.5.31–нээс Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Back to top button