ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудад Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглагдаж буй нэгдсэн системүүдийн зааварчилгаа сэдэвт сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Уг сургалтаар Захиргааны хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөлтөөр шүүгчийн туслах М.Долгор, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөлтөөр шүүгчийн туслах М.Баасандорж нар мэдээлэл өгч. Сургалтын төгсгөлд захиргааны албан хаагч нар сонирхсон асуултаа асууж, заавар зөвлөгөө аван аргачлалаа бататгасан үр өгөөжтэй мэдээлэл авсан сургалт болж өндөрлөлөө.
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах баг”